Шинэхэн амтат бялуу

Шинэ жилийн баярын ширээг амтат бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс баярын ширээний хамгийн гол амттан болох бялууны талаар сонирхолтой мэдээллийг хүргэе. Бялууг маш нарийн ширхэгтэй, уургийн агууламж бага гурилаар хийдэг бөгөөд түүнийг хийх хэдэн сая жор байдаг. Бялуу анх МЭӨ VI зууны үед эртний Ромд үүссэн гэж үздэг. Мөн орц найрлагад нь гурил бараг хийдэггүй бяслагтай бялуу эртний Грект МЭӨ I зуунд үүссэн байна. Амтат бялуу Монголд ч эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн гэдэг. XIII зуунд Хубилай хааны үед монгол дээдсийн зоогийн ширээнд хурц амттай, бялууруулсан боовыг тавьдаг байжээ. Зөөхий, жимс, чихэр тэргүүтнээр амталсан тэр боовыг тухайн үедээ юу гэж нэрлэдэг байсан нь тодорхойгүй. Харин сүүлд их зохиолч Б.Ринчен бялуунд “Хотол бялуу” хэмээх нэр хайрласан юм. Энэ нь баярын ширээнд тавьж, хотлоороо иддэг, амархан бялуурдаг гэсэн санаа агуулсан нэр ажээ. Шинэ жил ирж буйтай холбоотой хүмүүс янз бүрийн амтат бялууг сонгон хэрэглэнэ. Бялуу сонголтын хувьд хүмүүс өөрсөддөө таалагдсан хэв загварын бялууг сонгодог ч амт болоод аюулгүй байдлыг хангасан эсэхийг нь сайн мэддэггүй. Тиймээс олонд таашаагдсан, нэр хүндтэй, баталгаатайг нь сонгох хэрэгтэй. Эсвэл хэрэгтэй гэсэн материалуудаа цуглуулаад амтат бялуугаа өөрсдөө ч хийсэн болно. Сонголт таны гарт.Capture Capture1 Capture2 Capture4

Write a Reply or Comment

Your email address will not be published.