БИДНИЙ ТУХАЙ

Bread-180

Черри Берри ХХК нь 2007 оноос идэвхитэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай компани нь нарийн боовны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Солонгос улсын жор, технологиор мэргэжлийн солонгос нарийн боовны мастер тогоочийн заавраар, солонгос улсад үйлдвэрлэсэн түүхий эд ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Одоогоор манай компани 3 салбараа нээн өргөжин ажиллаж байгаа ба хэрэглэгчиддээ улам хүрч ажиллахын тулд сүлжээ супермаркетуудаар бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Манай компани нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн 200 гаруй нэр төрлийн торт, талх, нарийн боов, сэндвич, пицца, зайрмаг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн хэрэглэгчдийнхээ өөрчлөгдөн, хувьсаж байгаа хүсэл сонирхолыг судлан, үйл ажилллагаандаа нэвтрүүлэхийн тулд сард хоёроос дээш нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн гарган ажиллаж байна.

Цаашид бид хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолт нийцсэн, чанар, стандартын шаардлага хангасан, эрүүл аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчиддээ бэлэг барихыг байгууллагынхаа эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.